Хөтөлбөр

Хүүхэд, гэр бүл, багшийг дэмжих хөтөлбөрүүд

Байгууллага, сургууль, эцэг эхчүүдэд зориулсан урт хугацааны хөтөлбөрүүд. Нөхцөлөө хэлбэл бид танд тохирох хувилбарыг санал болгоно.

Хөтөлбөр 1

«Хүүхдэд ээлтэй байгууллага»

Байгууллагын ажилтан, тэдний гэр бүлийн сайн сайхан байдлыг дэмжих, хууль эрх зүйн хэрэгжилтийг хангах, тендерт өрсөлдөх эрх бүхий хариуцлагатай ажил олгогч болоход дэмжлэг үзүүлнэ.
Үндэслэл: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалт.

1. Бодлого, журам боловсруулах

  • Хүүхэд хамгааллын жишиг бодлого: байгууллагын онцлогт тохирсон дотоод бодлого, ёс зүйн дүрэм
  • Хөдөлмөрийн дотоод журамд эцэг эхчүүдийг дэмжих, ажил-амьдралын тэнцвэрийг хангах зохицуулалт оруулах

2. Эцэг эхийн зөвлөлийн хөтөлбөр

  • Жилийн 4 улиралд хуваасан үйл ажиллагааны төлөвлөгөө (матриц)
  • «Эерэг хүмүүжил», «Цахим хариуцлага» сургалт, постер, зөвлөмж
  • Хүүхдийн баяр, Найрамдал зусланд тусгай хөтөлбөр, гэр бүлийн өдөрлөг

3. Төлөвлөлт, тайлагналт

  • Ажилтнуудын гэр бүлийн судалгаа: тусламж шаардлагатай хүүхэдтэй өрхийг тодорхойлох асуумж, дата анализ
  • ГБХЗХГ-т жил бүрийн 12 сарын 1-ний дотор хүргүүлэх албан ёсны тайлан
  1. 1

    Санал асуулга: байгууллагын соёл, онцлогийг тодорхойлох

  2. 2

    Төлөвлөлт, бодлого: батлагдсан стандартад нийцсэн журам

  3. 3

    Хэрэгжүүлэлт: сургалт, өдөрлөг, нөлөөллийн ажил

  4. 4

    Тайлагнал: үр дүнг нэгтгэж төрийн байгууллагад тайлагнах

  • Хуулийн эрсдэлгүй орчин: хүүхэд хамгааллын хууль тогтоомж, 2018 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилт хангагдана
  • Ажилтны бүтээмж өснө: ар гэр, хүүхдүүддээ санаа зовох асуудал багасна
  • Хүүхдэд ээлтэй брэнд (CSR): ажилтнуудаа дэмждэг «Шилдэг ажил олгогч» дүр төрх бэхжинэ

Хүсэлт илгээх

Хөтөлбөр 2

«Багш та»

Багш нарын ажлын байрны стрессийг бууруулж, заах ур чадварыг олон улсын түвшинд хүргэх шинэлэг, системтэй хөтөлбөрүүд.

CampLead Pro (Зуслан)

  • Хүүхэд хамгаалал, анхны тусламж
  • Багийн сэтгэл зүй, манлайлал
  • Тоглоомын аргаар чиглүүлэх

Parent-Partner (Эцэг эх)

  • Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд
  • Ажил-амьдралын тэнцвэрийн зөвлөх
  • Дотоод нөлөөллийн сургагч багш

Edu-Innovator (Сургагч багш)

  • Дижитал технологийн хэрэглээ
  • Альфа үеийнхний сурах арга барил
  • KPI, үр дүнгийн менежмент

Хүсэлт илгээх

Хөтөлбөр 3

«Дэмжигч ээж»

Ээжүүдэд зориулсан бүлгийн дэмжлэг ба сэтгэл зүйн боловсрол.

  • Ээжүүдийн бүлгийн зөвлөгөө
  • Сэтгэл зүйн боловсрол олгох сургалт
  • Гэр бүлийн сэтгэл зүйн оношилгоо

Хүсэлт илгээх

Аль нь тохирохыг мэдэхгүй байна уу?

Бидэнд хүсэлт үлдээгээрэй. Таны нөхцөлд тохирох үйлчилгээ, сэтгэл судлаачийг хамтдаа сонгоно.