Хүүхэд, өсвөр үе

Хүүхдийнхээ сэтгэлийг ойлгоё

Хүүхэд, өсвөр насныханд тохирсон арга зүйгээр, гэр бүлтэй нь хамтран дэмжлэг үзүүлнэ. Нэг сарын багцад оношилгоо, эцэг эхийн зөвлөгөө багтана.

Онцлох үйлчилгээ

Хүүхдэд ойлгомжтой аргаар.

Үлгэрийн засал

Бага насны хүүхдийн тулгарч буй асуудалд тохирсон метафор үлгэр, дүрийн тоглолтоор сэтгэл хөдлөлийг нь нээж, асуудлыг шийдэх эерэг зан үйлийг хэвшүүлнэ.

Шилжилтийн үе, дэлгэцийн донтолт

Шилжилтийн үеийн хямрал, дэлгэцийн донтолтоос үүдэлтэй сэтгэл зүйн хямрал, харилцааны бэрхшээлийг даван туулахад туслах системтэй хөтөлбөртэй.

Чиглэлүүд

Хүсвэл сонгож болох чиглэл.

Багцын хүрээнд хүүхдийн хэрэгцээнд тохирох чиглэлийг сэтгэл судлаачтайгаа хамт сонгоно.

Хөгжлийн үйлчилгээ

  • Сэтгэл хөдлөлөө таних, удирдах чадварт суралцах
  • Мэргэжлийн чиглэл тодорхойлох
  • Сурах арга барил, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих
  • Шинэ орчинд дасан зохицох, бусад хүүхдүүдтэй харилцах
  • Анхаарал төвлөрөлт, цагийн менежмент
  • Хил хязгаар тогтоох, зохистой үед «Үгүй» гэж хэлж сурах

Хамгааллын үйлчилгээ

  • Гэр бүлийн хямрал
  • Гэр бүлийн харилцааны бэрхшээл, өөрчлөлт

Нөхөн сэргээх үйлчилгээ

  • Сэтгэл санааны, бие махбодын, бэлгийн хүчирхийлэл, үл хайхрах байдалд өртсөн хүүхдэд
  • Траума, сэтгэл зүйн гэмтэл: гэнэтийн цочрол, айдас, гамшиг, ослын дараах стресс, түгшүүр
  • Уй гашуу: дотны хүнээ алдсан хүүхдэд
  • Шилжилтийн үеийг даван туулах
  • Дээрэлхэлтэд өртсөн хүүхдийн сэтгэл зүйн хямрал

Арга зүй

Олон улсад батлагдсан аргууд.

Бид дараах сэтгэл заслын болон сэтгэл зүйн зөвлөгөөний арга зүйд тулгуурлан ажиллана.

Аль нь тохирохыг мэдэхгүй байна уу?

Бидэнд хүсэлт үлдээгээрэй. Таны нөхцөлд тохирох үйлчилгээ, сэтгэл судлаачийг хамтдаа сонгоно.